Орон сууцны урьдчилгаа цуглуулах шинэ арга

Орон сууцтай болохоор төлөвлөж байгаа ч урьдчилгаа төлбөрөө нэг дор бүрдүүлэх амаргүй санагдаж байна уу? 🏠
Тэгвэл Ариг банкны “Орон сууцны хадгаламж” нь хүссэн байрныхаа урьдчилгаа төлбөрийг сар бүр төлөвлөгөөтэй хуримтлуулахад зориулсан хадгаламжийн бүтээгдэхүүн танд яг тохирно.
- ⭐ Хуримтлуулаад зогсохгүй: Та 1-3 жилийн хугацаатай хадгаламж сонгон, жилийн 15.5% хүртэлх хүүгээр мөнгөө өсгөх боломжтой. Ингээд сар бүр хадгаламждаа мөнгө нэмэх бүрдээ орон сууцтай болох зорилгодоо нэг алхам ойртоно гэсэн үг.
- 💡 Хамгийн сонирхолтой нь: Орон сууцны үнийн 10%-н урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж, холбогдох нөхцөлийг хангасан тохиолдолд Ариг банкны орон сууцны зээлийн 1.55%-1.7%-н хүүгийн хөнгөлөлтөд хамрагдах эрхтэй. Үүгээр ч зогсохгүй орон сууцны даатгалын эхний жилийн хураамжаас 10% хөнгөлөлт, мөн хамтран ажилладаг барилгын компаниудын нэмэлт хөнгөлөлтийг эдлэх боломжтой аж.
За тэгээд хадгаламж нээлгэхэд маш энгийн. Монгол Улсын иргэн бол иргэний үнэмлэх, гадаадын иргэн бол гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэх байхад л хангалттай гэнэ. 😌
