Apple Pay ХасБанканд нэвтэрлээ

ХасБанк ХК олон улсын дэвшилтэт төлбөрийн систем болох Apple Pay-г албан ёсоор нэвтрүүлж, Visa карт эзэмшигч харилцагчдадаа iPhone, Apple Watch зэрэг төхөөрөмжөөрөө хялбар, хурдан бөгөөд аюулгүй төлбөр тооцоо хийх боломжийг олгож байна.
Харилцагч та ХасБанк ХК-ний бүх төрлийн биет болон виртуал картаа Apple Pay-д холбосноор карт болон бэлэн мөнгө биедээ авч явах шаардлагагүй бөгөөд ердөө өөрийн iPhone эсвэл Apple Watch төхөөрөмжийг төлбөрийн терминалд ойртуулж, Face ID эсвэл Touch ID-р баталгаажуулан агшин зуурт гүйлгээгээ хийх боломжтой.
Apple Pay-ийн гол давуу талууд:
Нууцлал, аюулгүй байдал: Apple Pay нь таны картын бодит дугаар, PIN кодыг төхөөрөмж болон Apple-н серверт хадгалдаггүй. Гүйлгээ тутамд дахин давтагдашгүй дижитал код (token) ашиглагддаг тул хувийн болон санхүүгийн мэдээлэл тань бүрэн хамгаалагдана.
Илүү хурдан, илүү хялбар: Төлбөр тооцоог NFC технологиор агшин зуурт хийх ба картынхаа PIN кодыг терминал дээр ахин дахин хийх шаардлагагүй.
Дэлхий даяар ашиглах боломж: Гадаад, дотоодын хаана ч Apple Pay тэмдэглэгээ бүхий терминал, ПОС машин дээр саадгүй ажиллана.
Хэрхэн холбох вэ?
XacBank апп-ынхаа InstaXPay сонголтоор нэвтэрч, Apple Pay баннер дээр даран, өөрийн Visa картын доор байрлах Add to Apple Wallet товчийг дарж холбоно.
Хэрэв та ХасБанк ХК-ний Visa картгүй бол виртуал Visa картыг тэр дороо нээлгэж, Apple Pay-д шууд холбон ашиглах бүрэн боломжтой.

Та яг одоо iPhone эсвэл Apple Watch төхөөрөмж дээрээ ХасБанк ХК-ний Visa картаа холбож, дижитал төлбөр тооцооны шинэ эрин үед нэгдээрэй.
Эх сурвалж: ХасБанк ХК
