Бритто карт дээрх “Happy Art”-г амилуулагч Бразилын алдарт зураач Ромеро Бритто Монголд иржээ

Худалдаа Хөгжлийн Банк (TDB)-ны Бритто картыг хэрэглэдэг хүмүүс байна уу? Эл карт дээрх “Happy Art”-г амилуулагч Бразилын алдарт зураач Ромеро Бритто Монголд иржээ. Түүний брэндийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.
🎨🌈 Өнгө бол бизнесийн хэл
Бразилд төрж, Майамид уран бүтээлээ хөгжүүлсэн Ромеро Бритто нь тод өнгө, зузаан хар хүрээ, геометр хээ, зүрх болон амьтдын дүрслэлээрээ танигдсан поп-арт уран бүтээлч. Түүний гол онцлог нь зөвхөн зураг зурах бус, өөрийн дүрслэлийн хэв маягийг лиценз, бүтээгдэхүүн, брэндийн хамтын ажиллагаа болгон хувиргасан явдал юм.
- 🐠 BRITTO® брэндийн мэдээллээр түүний лицензийн хөтөлбөр 30 гаруй жил үргэлжилж, бүтээгдэхүүнүүд нь дэлхийн 30,000+ худалдааны цэгт хүрдэг гэнэ. Мөн уг брэнд жилд ойролцоогоор $130 саяын жижиглэн борлуулалтын орлого олдог бөгөөд энэ дүнг үүсгэн байгуулагдсан үеэс нь хойш тооцвол $4 тэрбум давах аж.
💠💪 Disney-с Skechers хүртэл
Бриттогийн хамтын ажиллагаа олон салбарыг хамардаг. Disney (DIS), Apple (AAPL), Coca-Cola (KO), Puma, Samsung (005930.KS), LG (066570.KS) гээд бидний мэдэх олон компаниуд BRITTO®-той хамтарч байжээ. Хамгийн шинэ жишээ нь энэ оны 6-р сард Skechers x Britto хамтын ажиллагаагаар Бриттогийн бүтээлүүдийг гутал, хувцсанд шингээжээ.
- 🤑 Тэгвэл түүний урлаг хэдээр хэмжигдэх вэ? Энэ сарын байдлаар Бриттогийн 3,558 бүтээл дуудлага худалдааны мэдээллийн санд бүртгэсэн байна. Сүүлийн 12 сарын уран зургийн дундаж үнэ $1,897, баримлынх $456 байсан бол дуудлага худалдааны хамгийн өндөр үнэ нь $250,000 аж.
Эцэст нь… Заа ийм нэг артист иржээ цаа чинь. Сошиал хаяг нь хүртэл 2.9 сая дагагчтай аж. Гэснээс ХХБ Бритто карт гаргаснаар Монголын виза картын зах зээлд эзлэх хувь нь 14%-иас 25% болж өссөн гэсэн шүү.
