Монголын банкны салбарын аваргуудын хөрөнгө энэ оны эхний хагас жилд лут хэмжээгээр томорлоо

Системийн нөлөө бүхий банкнуудын хувьцаа эзэмшигчид хөрөнгө оруулсан банкныхаа энэ оны хагас жилийн тайлантай танилцаж амжсан уу? Тайлангийн гол онцлох үзүүлэлтүүдийг тоймлон хүргэе ээ.
🫸🚩 Тэлэлт гэхдээ...
Монголын банкны салбарын аваргуудын хөрөнгө энэ оны эхний хагас жилд лут хэмжээгээр томорлоо. Нийлбэр дүн нь ₮16.2 их наяд буюу улсын төсвийн талтай дүйх хэмжээгээр тэлж. Гэвч энэ удаад хөрөнгө өсөх тусам ашиг дагаж өсдөг дүрэм эвдэгдэж, банк тус бүр өөр өөр түүх өгүүлж байна. Тодруулбал, нийт 3 банкны цэвэр ашиг өссөн бол 2 банкных мэдэгдэхүйц буурсан байна.
- 👑 Аварга заан ХААН Банк: $KHAN-н нийт хөрөнгө 31.2% тэлснээр ТОП-5-ын нийт хөрөнгийн 35%-ийг дангаараа бүрдүүлжээ. Мөн тус банкны ашгийн хэмжээ жилийн өмнөхөөсөө ялимгүй буюу 1% өссөн ч системийн банкнуудын цэвэр ашгийн 49.9%-ийг эзэлсэн аж.
- 🚀 Гэнэтийн өсөлт Төрийн банк: $SBM-н цэвэр ашиг хамгийн ихээр буюу 105.8% огцом үсэрч ₮64.2 тэрбумд хүрсэн нь энэ хагас жилийн хамгийн сенсацтай тэсрэлт байв. Учир нь тэдний цэвэр зээлийн багц ₮608 тэрбумаар тэлснээр хүүгийн орлого нь 29.4% нэмэгдсэнээс гадна хүүгийн бус болон бусад зардлаа бууруулсан байна.
📈📉 Зах зээлийн эрээн мяраан
Цаашлаад, ТОП-5 банкны зах зээлийн үнэлгээ тайлант хугацаанд нийлбэр дүнгээрээ 17.2% буюу ₮893 тэрбумаар нэмэгджээ. Тэр дундаа чанаргүй зээлээ хамгийн бага түвшинд барьсан ХасБанк (XAC)-ны зах зээлийн үнэлгээ хамгийн ихээр буюу 48.8% нэмэгдсэн байна. Араас нь $KHAN-нх 35.8% тэлж, $GLMT-нх 12.7% нэмэгдсэн бол $TDB-н зэх зээлийн үнэлгээ 33.5% уруудаж, $SBM-нх арай бага буюу 3.9% багассан байна.
- 😕 IPO-өөсөө яав? $XAC-н хувьцааны үнэ IPO үнээсээ хэдийн 86.9%, $KHAN-нх 51.2% давчихсан явна. Харин үлдсэн 3 банкны эхний хагасын хаалтын үнийг харвал IPO-н үеэсээ доогуур хэвээр байгаа юм. Энэ дундаас $TDB-нх хамгийн ихээр буюу 56.7% багасжээ.
Эцэст нь… Хөрөнгийн зах зээлийг хөдөлгөөнтэй байхад хамгийн их нэмэр оруулж байгаа 5 банкны эхний хагас жилийн тайлан иймэрхүү байлаа. Дараа нь ямар салбарын тоймыг уншмаар байгаагаа үлдээгээрэй.
